БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам                                                               

 Тендер шалгаруулалтын төрөл: Зөвлөх үйлчилгээ                                                                          

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/2024080423                                                 

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/2024080423                                                                                  

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам                        

Тендер шалгаруулалтын нэр: “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулах 

ХНХЯ-аас ДБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зөвлөх нь хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллах Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэгч байгууллагуудын хоорондын зохицуулалтыг хангаж ажиллана.

Зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:

  1.  Хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад холбогдох чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2.  Хөдөлмөр эрхлэлт болон бусад холбогдох салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  3.  Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар мэдлэг, ойлголттой байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mnhttps://www.mlsp.gov.mn/ www.meresp.mn холбоосоор орж  авна уу. 

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж - 29, Сан бизнес центр, 501 тоот, Утас:75057570 

Имэйл: procurement@mesp.mn 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 1
Дээш