Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандарт боловсруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйлчилгээний бодлого, хөтөлбөрийн жишиг загвар, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартыг төслийг боловсруулах;
  • Бодлого, хөтөлбөрийн жишиг загвар, стандартын төслийг холбогдох байгууллагын төлөөллийг хамруулан 3-аас доошгүй удаа хэлэлцүүлэх;
  • Стандарт, аргачлал, арга зүйн зөвлөмжийн төслийг эцэслэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд захиалагч талтай хамтран ажиллана. 

Зөвлөхөд дараах шаардлага тавигдана. Үүнд:

Боловсрол

  • Хууль, эрх зүй, санхүү, боловсрол, нийгмийн чиглэлээр мэргэшсэн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.

Туршлага, чадвар

  • Бодлого, хөтөлбөр, стандартын төсөл боловсруулах, батлуулах ажил гүйцэтгэхэд оролцож байсан туршлагатай;
  • Хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай;
  • Судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай;
  • Бие даан болон багаар ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Шаардагдах судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийх, дүгнэлт гаргах чадвартай. 

Хугацаа: 

Зөвлөх үйлчилгээ нь гэрээ байгуулсан өдрөөс 90 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээлэл авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх зэрэг мэдээлэл)-ээ 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж-5

(Өрөөний дугаар 102, утас: 261152)

Дээш