Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг боловсруулах зөвлөх үйлчилгээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний  зардлын норматив тогтоох чиглэлээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний төрөл, хувилбар бүрээр жишиг зардлыг тооцож,  үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний  зардлын норматив боловсруулахтай холбоотой баримт бичгийн судалгаа хийх;
  • Хүүхдийн эрхийн чиглэлээрх Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протокол, зөвлөмжүүдийн хэрэгжилт болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв, төрийн захиргааны, орон нутгийн байгууллагын стратеги, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хүүхдийн хөгжлийн үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг боловсруулах;
  • 3-аас доошгүй удаа хэлэлцүүлж, санал тусгах;
  • Хүүхдийн хөгжлийн үйлчилгээг санхүүжүүлэх зардлын норматив батлуулах.

Зөвлөхөд дараах шаардлага тавигдана. Үүнд:

Боловсрол

  • Хууль, эрх зүй, санхүү, эдийн засаг, боловсрол, нийгмийн чиглэлээр мэргэшсэн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.

Туршлага, чадвар 

  • Зардлын норматив, аргачлал боловсруулж, батлуулах ажил гүйцэтгэхэд оролцож байсан туршлагатай байх;
  • Үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив боловсруулах чиглэлээр шаардагдах судалгаа, дүн шинжилгээ, зардлын тооцоо, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэхэд оролцож байсан туршлагатай байх;
  • Хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай;
  • Судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.
  • Аргачлал, зардлын нормативын төслийг хэлэлцүүлж, санал тусган сайжруулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай байх;
  • Бие даан болон багаар ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх;

Хугацаа: 

Зөвлөх үйлчилгээ нь гэрээ байгуулсан өдрөөс 90 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээлэл авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх зэрэг мэдээлэл)-ээ 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж-5

(Өрөөний дугаар 102, утас: 261152)


Дээш