Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ
Асрамжийн газарт
байгаа хүүхдүүдийн хувьд тухайн асрамжийн газар нь хүүхдийн нэр дээр
хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг банканд 100 хувь хадгалуулж байна.
Хүүхдүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл авах, дугуйлан, секцэнд хамрагдах зэргээр
өөрийн хэрэгцээт зүйлд бэлэн мөнгө зарцуулах хэрэгцээ шаардлага тулгардаг бөгөөд
нөгөө талаас хүүхэд бүрийг мөнгөтэй харьцаж сургах,
санхүүгийн боловсролтой болгох асуудал чухал байна.
Иймд эдгээр
асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн
Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолоор баталсан
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг
хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Уг журмын
өөрчлөлтөөр төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа 14
ба түүнээс дээш насны хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20 хувийг бэлэн
мөнгөөр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас
арилжааны банктай хамтран хүүхэд бүрийг цахим карттай болгох юм.
Хүүхдийн
мөнгөн тэтгэмжийн үлдсэн 80 хувийн одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн
хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжих
юм.
Түүнчлэн
зарим эцэг, эхийн хувьд хүүхдээ асрамжид асруулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авдаг
асуудлыг уг журамд орсон өөрчлөлтөөр хүүхдэд өөрт нь буюу хадгаламжийн дансанд
хуримтлуулахаар зохицуулсан.