ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан IDA-66970 тоот зээлийн гэрээний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д Худалдан авах ажиллагааны ажилтан сонгон шалгаруулж авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг англи хэл дээр бэлдэж, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд эсхүл procurement@mesp.mn цахим шуудангаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Сүүлийн 6 сарын дотор авсан цээж зураг, англи хэл дээрх анкет (Curriculum vitae);
  • Диплом ба холбогдох гэрчилгээний хуулбарууд;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын хуулбар (ажилд орсон гарсан тэмдэглэл);
  • Ажилд орох хүсэлт англи хэл дээр (Cover letter);
  • Одоогийн болон/эсвэл өмнөх ажил олгогчийн (хэрэв байгаа бол) тодорхойлолт;
  • Ур чадварыг тодорхойлох бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 75057570

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Англи
2 Монгол
Дээш