САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.
Төрийн
хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479
дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар
зүйлд заасны дагуу 2024 онд хийх хяналт шалгалтын объектыг 2023 оны эрсдэлийн үнэлгээнд
үндэслэн төлөвлөлөө.
Үнэлгээнд
хамрагдсан обьектоос хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн
аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй 6563 обьект /25.1%/ нь эрсдэл
их , 12633 обьект /48.3%/ нь эрсдэл дунд үнэлэгдсэн байна. Эрсдэл үүсэх
магадлал багатай 7000 обьект /26.7%/-ыг төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөлж,
мэргэжил , арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын
зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн
ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах
тухай” 420 дүгээр тогтоолоор, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 01 дүгээр сарын
25-ны өдрийн А/07 тоот тушаалаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1487 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй,
нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр тус тус батлуулж ажиллалаа.