ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т  заасныг үндэслэн удирдах албан тушаалын сул орон тооны зарыг олон нийтэд мэдээлж байна. Холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа ирүүлэхийг урьж байна.

 

Нэг. Тавигдах шаардлага

 

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Төрийн жинхэнэ албанд зүй ёсоор томилогдсон байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх

 

Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг

 

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

  

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага өөрчлөгдсөн тул тухайн албан тушаалын тодорхойлолтын “Туршлага” хэсэгт тавигдсан шаардлагадТөрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3 дахь заалтыг баримтлана.

 

Гурав. Материал хүлээн авах

 

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг tserenlkham@mlsp.gov.mn цахим хаягаар

2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:261973

 

Ажлын байрны жагсаалт

 

 

 

Байгууллага

 

Дотоод нэгж

 

Албан тушаалын нэр

Албан тушаалын төрөл

 

Түшмэлийн ангилал

Албан тушаалын ангилал, зэрэглэл

 

Орон тоо

 

 

1.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Төрийн захиргааны удрдлагын газар

 

Дарга

 

Удирдах

 

Эрхэлсэн түшмэл

 

ТЗ-2

 

1

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Албан тушаалын тодорхойлолт
Дээш