Эрчим хүчний салбар хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж байна
Өнөөдөр /2024/02/28/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд
С.Зулпхар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох албаны
хүмүүс Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах
чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд Хүүхэд
хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг
хангах чиглэлээр санал солилцлоо.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон албаны бусад хүмүүс
тус салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээний талаар танилцууллаа.
Тухайлбал, 2022 онд
зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний зөвлөгөөнөөс гарсан
зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд тус яамнаас “Ээлтэй орчин-эрүүл ирээдүй” сэдэвт
хэлэлцүүлгийг салбартаа зохион байгуулж, Хүүхэд хамгааллын бодлого баталж, Эцэг
эхийн зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Эрчим
хүчний салбарын 2023-2024 оны хамт (тариф)-ын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн
5.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эх/эцгийн
ажлын цагийг тухайн үйлдвэр, компаниудын үйл ажиллагааны онцлогоос хамааруулан
уян хатан болгох зохицуулалтыг салбарын болон байгууллагын холбогдох эрх зүйн
актуудад тусган мөрдүүлж байна. Тухайлбал,
-0-12
хүртэлх насны хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх боломжоор нийт
ажилтнуудыг хангаж өглөө бүр 20-30 минутын цалинтай чөлөө олгох,
-0-3
хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд богиносгосон багаар болон цахимаар ажиллах
боломжийг олгож, ажилтны хүсэлтийг үндэслэн ажлын нэг өдрийг цахимаар ажиллах,
мөн ажлын үргэлжлэх хугацааг 7 цаг байхаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын
талбайн ойр орчимд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, цахилгаан
байгууламжид үзлэг шалгалт хийж, зөрлийг илрүүлж, газар дээр нь гэмтлийг
устгах, харьяалагдах байгууллагад зөрчил
арилгах хугацаатай шаардлага өгч, иргэд болон хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
ажлыг зохион байгуулж байна.
Мөн цахилгааны аюулгүй байдал, зөв хэрэглээг бий болгоход
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран сургалт, нөлөөллийн арга
хэмжээг тогтмол зохион байгуулжээ.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс:
-Байгууллагын
эцэг эхийн зөвлөлийг чадавхжуулах;
-Ээлжээр
ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдэд ээлтэй арга хэмжээг авч
хэрэгжүүлэх;
-Цахилгааны
аюулгүй байдлын улмаас гэмтэж бэртсэн, амь насаа алдсан хүүхдийн статистик
мэдээллийг нарийвчлан гаргаж, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авч ажиллах зөвлөмж өгч, мэргэжил, арга зүйн хувьд зөвлөн
туслах боломжтойгоо илэрхийллээ.