“Бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа
Монголын Скаутын холбооны дэргэдэх “Бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэн Дэлхийн Скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Роберт Пауэллын төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр М Арт Галерейд нээлтээ хийсэн юм.
"Би чадна" бүлэг аутизмтай холимог скаутын бүлэг бөгөөд 12 аутизмтай скаут, 8 скаут, 8 сайн дурын ажилтан, 1 сэтгэл зүйч, 1 скаутмастер багш гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж, аутизмтай хүүхдүүдэд энгийн хүүхдүүдийн нэгэн адил хөгжил боломж бүрдүүлдэг байна.