Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа
ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллаж, тус байгууллагын ажилтан, албан хаагчдад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулж, анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах юм.
Тус төв нь 2023 оны 9 дүгээр сард үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1300 орчим насанд хүрэгч, хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээш