"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил" төслийн удирдах хороо хуралдлаа
ХНХЯ, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага, ХБХЭЭХолбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг Ховд болон Баян-Өлгий аймагт 2020-2024 онд хэрэгжүүлж байна. Тус төслийн Удирдах_зөвлөлийн ээлжит 7 дахь хурлыг Ховд аймагт зохион байгууллаа.
Хурлыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн Удирдах Зөвлөлийн дарга С.Тунгалагтамир удирдан явууллаа.
Тус төсөл хэрэгжсэнээр дээрх аймгуудын төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд болон холбогдох талуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, ХБХЭМБНХ-ын салбар комиссын чадавх бэхжүүлэхэд үр дүнгээ өгч байгаа талаар талууд байр сууриа илэрхийллээ.
Төслийн Удирдах хорооны дарга С.Тунгалагтамир төслийн сүүлийн жилд төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэх, үр дүнгийн үнэлгээ, мониторингийг сайн хийх, төслийн 2 дугаар шатны төлөвлөлтийг аймаг орон нутгийн удирдлагууд болон төслийн баг, холбогдох талууд сайтар хэлэлцэн төлөвлөх талаар чиглэл өглөө.