ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Ховд аймгууд болон Баянзүрх дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд “Эмэгтэйчүүдийн эрх мэдэлжүүлэх, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх” чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн үнэлгээг хийх зөвлөхийг хамтран ажиллахыг урьж байна.  

Хамтын ажиллагааны хүрээнд  Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Ховд аймгууд болон Баянзүрх дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр очиж, үнэлгээ, дүн шинжилгээ хийнэ. 

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Судалгаа, шинжилгээний ажил, хийж байсан туршлагатай;
  • Хүүхэд, залуус, хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан;
  • Төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байсан;
  • Хөдөө, орон нутагт очиж үнэлгээ хийх боломжтой;
  • Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Хэлний ур чадвар: 

  • Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн.

Мэргэжлийн ур чадвар: 

  • Удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 03 дугаар сарын 15-нs өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, 

Засгийн газрын II байр, 

Харилцах утас: 51-261415.


Дээш