ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх тусламжийн утас ажиллуулах замаар утсаар үзүүлэх үйлчилгээний аргачлал, зөвлөгчийн карт, үйлчилгээний нэгдсэн аргачлал боловсруулж ажиллах албан хаагчдад сургалт зохион байгуулна. 

Хамтын ажиллагааны хүрээнд  дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд: 

  • Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл судлал, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх тусламжийн утас ажиллуулах аргачлал боловсруулах;
  • Зөвлөгчийн нийгмийн асуудлаар эрэгтэйчүүдээс ирэх асуулт, хариултыг бэлтгэх карт боловсруулах;
  • Хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-д ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг бэлтгэх сургалт зохион байгуулах. 

Зөвлөх үйлчилгээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн нь  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Зөвлөх үйлчилгээний ажлын явцад 2-оос доошгүй удаа төр, төрийн бус байгууллагатай уулзалт, ярилцлага зохион байгуулж, холбогдох байгууллагуудаас санал авсан байна.
  • Зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнг танилцуулах семинар зохион байгуулна.
  • Хэлэлцүүлэх цайны зардлыг хувь зөвлөх гэрээний хүрээнд төлсөн байна. 

Сонирхогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Мэргэжлийн, олон жилийн туршлагатай;
  • Хүүхэд, залуус, хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан;
  • Олон Улсад ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Хэлний ур чадвар: 

  • Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн. 

Мэргэжлийн ур чадвар: 

  • Удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, 

Засгийн газрын II байр, 

Харилцах утас: 51-261415.


Дээш