ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулагдах “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” жишиг төвд ажлын 8 цагаар ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтнийг хамтран ажиллахыг урьж байна.  

Хамтын ажиллагааны хүрээнд  “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх төвд” Ниймийн ажилтан, Сэтгэл зүйчээр ажиллаж, төвөөр үйлчлүүлэгч нарт нийгэм, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна. 

Сонирхогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Мэргэжлийн, олон жилийн туршлагатай боловсон хүчинтэй;
  • Одоогоор хөдөлмөр эрхлээгүй байх, 8 цагаар ажлын байранд ажиллах боломжтой;
  • Хүүхэд, залуус, хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан;
  • Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Хэлний ур чадвар: 

  • Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн. 

Мэргэжлийн ур чадвар: 

  • Удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, 

Засгийн газрын II байр, 

Харилцах утас: 51-261415.


Дээш