Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа
Хурлыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэгш хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх чиглэлээр болон зөвлөмжийн хүрээнд эрхзүйн шинэчлэлийг тасралтгүй хийж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол дохионы хэлний зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан. Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Монгол дохионы хэлмэрч” шинэ мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулж, 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд Дохионы хэлмэрч бэлтгэх мэргэжлийн 2 жилийн ангийг шинээр нээж, одоогоор 23 хүн суралцаж бэлтгэгдсэнийг онцолсон.
Монгол дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон үйл ажиллагааны төлөвөгөө, шаардагдах төсвийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/251 тоот тушаалаар баталсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн төлөөлөл болох Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх Б.Юмжирдулам болон ажлын хэсгийн бусад төлөөллүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүдэд “Дохионы хэлний тухай хууль”-ийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийг танилцуулж, санал авлаа.
Дээш