"Ачлалт хүүхдүүд" ТББ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь (KSTA 9928) техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн худалдан авалтын төлөвлөгөөний дагуу дээрх төвүүдэд хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд нийт 84 сая төгрөгийн худалдан авалт хийгдээд байна.
ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга бөгөөд Төслийн Удирдах Зөвлөлийн дарга С.Тунгалагтамир “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагад зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, амин үзүүлэлтүүд хэмжих аппарат, явуулын анхан шатны тусламжийн цүнх, ор, тарианы сандал, сэргээн засах дугуй, сургалтын ТВ, прожектор зэрэг 32 сая төгрөгийн 21 төрлийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
“Ачлалт хүүхдүүд” ТББ-ын эмч Я.Болороо энэ тоног төхөөрөмжүүд нь манай асрамжийн төвийн үйлчлүүлэгч нарт болон ахмадуудад гэрээр очиж үйлчилгээ үзүүлэхэд маш их хэрэгтэй, чухал дэмжлэг боллоо хэмээгээд талархалаа илэрхийлсэн.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвд 28 сая төгрөгийн 15 төрлийн тоног төхөөрөмж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 24 сая төгрөгийн 19 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
Эдгээр тоног төхөөрөмж нь ахмад настанд Идэвхтэй насжилтын төвөөр болон явуулаар сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх өдрөөр эмчлэх, асран сувилах, асрамжийн үйлчилгээг цогцоор хүргэхэд ашиглагдах юм.