Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын
чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн
тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.
Нийгмийн даатгалын
сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр,
тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар
зүйлийн 13.3-т “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг
зохион байгуулах байгууллагыг сонгох, арга
хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт
тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан
журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.
Хуулийн энэхүү
заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл, танилцуулгыг
боловсруулав.
Та бүхэн Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн
даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн
эхээр нь татаж авна уу.