Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДҮЗ-ийн дэд дарга
Ц.Сүхбаатар, НЗҮЗ-ийн гишүүн Р.Сансармаа, Л.Төр-Од, Б.Баяраа, Э.Энхжаргал,
Х.Буянжаргал, НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга Б.Батжаргал, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул, НДЕГ-н Санхүү бүртгэлийн газрын
дарга Б.Даваахүү, НДЕГ-н Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг,
НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Э.Одонтуяа, НДҮЗ-ийн ажлын албаны
аудитор, шинжээч Л.Ган-Өлзий, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн О.Батцэцэг,
НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах 10
асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
- Өр, авлагын талаарх танилцуулга
- “2023 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” НДҮЗ-ийн
тогтоолын төслийн танилцуулга
- “Нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг
тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
- “Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох
тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн
танилцуулга
- “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны
банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоох тухай”
НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
- “Тогтоол хүчингүй болгох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн
танилцуулга /2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Даатгуулагчийн нийгмийн
даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох журам, 2015 оны 27 дугаар тогтоолоор
баталсан Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл,
лавлагаа олгох журам/
- “Ажлын албаны бүтэц, ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн
тогтоолын төслийн танилцуулга
- “Хуралдааны журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн
танилцуулга
- “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм батлах тухай”
НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
- “Мэргэжлийн хорооны ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн
тогтоолын төслийн танилцуулга