"Олон Улсын шилжин суурьшигчийн өдөр"-ийг угтан судалгааны үр дүнг танилцууллаа
Жил бүрийн 12-р сарын 18-нд болдог “Олон Улсын Шилжин Суурьшигчийн Өдөр”-ийг угтан "Олон улсын Шилжин Суурьшигчийн Өдөрлөг" –ийг өнөөдөр Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хэрэгжүүлж буй төслүүд болон онцлох үйл явдлуудыг танилцуулсан. Мөн “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж, суурьших” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн “Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд болон эх орондоо ирсэн иргэдийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаарх бодлогын арга хэмжээ, үр дүнгийн талаар дурдсан. Тэрээр “Шилжилт хөдөлгөөнийг зөв зоxистой удирдаxад оновчтой бодлого, менежмент, шилжин суурьшигчдад ээлтэй үйлчилгээг үзүүлэx нь чуxал гэдгийг Монгол Улсын Засгийн газар мэдэрч энэ чиглэлд тодорхой санаачилга бүxий бодлогоор дамжуулан бодит ажлууд орон нутагт мөн эхлээд явж байгаа талаар дурдсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хилийн чанадаас эргэн ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр маш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн юм.
Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ) нь 2008 оноос Монгол улсад дотоодын шилжилт хөдөлгөөний удирдлагыг бэхжүүлэх, хилийн нэгдсэн удирдлагыг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, гадаад орноос иргэд өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирэх, суурьшихад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Дээш