Албан бус хөдөлмөр, эрхлэлтийг бүртгэлжүүлэх, албажуулахад ашиглах системийн дизайн боловсруулна
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлжүүлэх, албажуулахад чиглэсэн цахимаар албажуулах стратеги, системийн дизайн боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Mонголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх нь урт хугацааны стратеги, бодлогын уялдаа холбоо шаардсан ажил болохыг онцолж, албажуулах бодлого, хөтөлбөр, санаачилгад мэдээллийн технологийг ашиглах, цахимаар албажуулах боломжийг судалж, ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Дээш