“Залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн “Залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ыг боловсруулав.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа ganoyun@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.