ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үнэлгээний зохицуулагчаар дотоодын зөвлөх шалгаруулж авна. Дотоодын зөвлөх нь дараах мэргэжил, туршлага, ур чадвартай байна. Үүнд:
Боловсрол:
- Зөвлөх нь эдийн засаг, социологи, төрийн удирдлага болон бусад холбогдох салбарын мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэг цолтой байх;
Туршлага:
- Нийгмийн хөтөлбөр, төслүүдийн нөлөөллийн /болон үр дүнгийн/ ба эсвэл процессын үнэлгээний дизайн боловсруулж байсан эсвэл нийгмийн хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээг өргөн хүрээнд хийж байсан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
- Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудын төслийн хэрэгжилт/ /хяналт/үнэлгээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Ажиллах хүчний хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийн талаар туршлагатай бол давуу тал болно;
Ур чадвар:
- Бие даан ажиллах болон бусдыг удирдах чадвартай;
- Англи болон Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;
- Багаар ажиллах, цогц ажлуудыг зохицуулах ур чадвартай.
Зөвлөх үйлчилгээний зорилго:
Дотоодын зөвлөх нь ХНХЯ болон ОБҮДХЭТ-ийн ТХН-ийн удирдамж, хяналтын дор Үнэлгээний зохицуулагчаар ажиллах бөгөөд ДБ-ны баг, ХНХЯ/ТХН болон ХНХСҮСИ-ийн багийн байнгын оролцоо, санал зөвлөмжийг авч, холбогдох бүх талуудтай зөвлөлдөж ажиллана. Тухайлбал, зөвлөх нь үнэлгээний арга зүй, хэрэгслийг боловсруулах, процессын болон үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хангахын тулд үнэлгээний хэрэгжилтэд хяналт тавихад ХНХЯ/ТХН, ХНХСҮСИ болон зөвлөх байгууллагад дэмжлэг үзүүлнэ. Мөн зөвлөх нь үнэлгээний тайланг эцэслэх, үндсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэхэд хөтөлбөр хэрэгжүүлснээр авсан сургамж болон санал зөвлөмж боловсруулахад зөвлөх байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Сургалтыг багц хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул суурь болон төгсгөлийн шатны мэдээлэл цуглуулах ажлыг хэд хэдэн удаа давтамжтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай болно.
Зөвлөхийн гэрээний дүн болон ажлын даалгаварыг www.mlsp.gov.mn болон www.meresp.mn хаягаар орж авна уу.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж procurement@mesp.mn цахим хаягаар англи, монгол хэл дээр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Анкет /CV/
- Туршлага, ур чадварыг нотлох баримт бичгүүд
Холбогдох утас: 75057570