Асуулт 4. Иргэн Ц 2021 оны 10 дугаар сард ажилд ороод 2022 оны 6-р сард ээлжийн амралтаа эдлээд, 2023 оны 5-р сард жирэмсний амралтаа авсан. Энэ хүн 2023 оны ээлжийн амралтаа хэрхэн бодуулж авах вэ? /амралтын 18 хоногтой/

Ээлжийн амралтын цалинг бодохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын дагуу бодож олгоно.

Хариулт: Жирэмсний болон амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ээлжийн амралт тооцож олгоно. Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон             амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааг оруулахгүй.

            Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл үүсээгүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажлын нэг жилээр тооцож олгоно. Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно.

Ажилтны хоёр ээлжийн амралтын хоорондох хугацаа болон жирэмсэн, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтан ажилдаа орсон тохиолдолд ажил олгогч түүний ээлжийн амралт эдлэх эрх үүсэх хугацааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан зохицуулалтаас дордуулахгүйгээр хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно.

Дээш