Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг олгох, баталгаажуулах, түдгэлзүүлэх, цуцлах журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын
07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн
найруулга/-ийг хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн
найруулга/-ийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг
олгох, баталгаажуулах, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдсон харилцааг зохицуулсан
журам, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн загварыг хөдөлмөр, нийгмийн
хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.Та бүхэн “Журам батлах тухай” тушаалын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.