"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нэгдлээ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг.
Аяныг дэмжиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.