“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.30 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасан.
Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төслийг боловсрууллаа.
Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар тооцсон нэмэгдэл хугацаа, цэргийн байгууллагад алба хаасан нэг жилийг 1 жил 6 сараар шилжүүлэн тооцсон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоолол, баримт материалыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлж, улмаар төв байгууллага нь даатгуулагчийн тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжилж байна.
Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан жилийн нэмэгдэл хугацаа, цэргийн алба хааж байсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлд 2024 онд шаардагдах 518.0 сая төгрөгийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгасан болно.
Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төсөл боловсруулав.
Засгийн газрын тогтоол болон журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоол, журмын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.