ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛААР ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ

ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна. Шинэ хууль 13 бүлэг, 166 зүйлтэй.  Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар хуулийн хамрах хүрээ өргөжиж, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоо оновчтой боллоо. Хөдөлмөрийн тухай хуулиар аль болох ажил олгогч, ажилтанд хуулийн хүрээнд асуудлаа дотооддоо ярилцаж, шийдвэрлэдэг тогтолцоог бий болголоо. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулиар анх удаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг эрэмбийг тогтоож, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчоос дангаараа батлах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамруулсан. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон суурь зохицуулалтыг байгууллага санхүү, хүний нөөц болон бусад нөөцдөө тулгуурлан дээшлүүлэн тогтоох боломжтой боллоо.  Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог шинэчилж, хөдөлмөрийн эрхийн маргааныг аль болох анхан шатанд, зардал багатайгаар шийдвэрлэхээр зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлээд 2 жил орчим болж байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудал ямар түвшинд байгааг үнэлэх, дүгнэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох шаардлага үүсээд байна.

АЖЛЫН ЗОРИЛГО 

Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар хэрэгжилтийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх 2 зөвлөхийг сонгон шалгаруулна

НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН:

  • Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар: Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааны 2023 оны тоон мэдээлэл
  • Хөдөлмөрийн эрхийн маргааны 2022, 2023 оны тоон мэдээлэл, маргааны шалтгаан, дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар дүгнэлт
  • Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах хороодтой ажилласан уулзалтын тэмдэглэл, мэдээлэл, зураг, тайлан
  • 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст бүртгэлтэй Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой ААНБ-ын тоон мэдээлэл
  • Хөдөлмөр маргаан зохицуулалтын асуудлаар дүрэм, журамд оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн санал

ХИЙХ АЖЛЫН ХҮРЭЭ

Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар хэрэгжилтийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх зөвлөхийг дараах ажлыг гүйцэтгэнэ:

  • Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороодоос /21 аймаг, 9 дүүрэг/- мэдээлэл цуглуулна.
  • 21 аймаг, 9 дүүргээс хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааны мэдээллийг цуглуулна
  • 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст бүртгэлтэй Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой ААНБ-ын тоон мэдээллийг нэгтгэнэ.
  • Орон нутгийн /1-2 аймаг/ Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцана.
  • Улаанбаатар хотын 9 дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах хороодын үйл ажиллагаатай танилцна.
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодод ирсэн гомдол маргаан бүртэй танилцаж, шийдвэрлэсэн байдалд дүгнэлт хийнэ.
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодод ирсэн гомдол маргаан бүртэй танилцаж, шийдвэрлэсэн байдалд дүгнэлт хийнэ.
  • Хөдөлмөрийн эрхийн маргааны шалтгаан, шийдвэрлэсэн байдлыг ангилж, статистик мэдээлэл бэлтгэнэ
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодын гишүүдийн чадавхи, маргаан гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд санал дүгнэлт бэлтгэнэ
  • Цуглуулсан мэдээлэлдээ үнэлгээ дүгнэлт хийж, явцын танилцуулга хийнэ
  • Хөдөлмөр маргаан зохицуулалтын асуудлаар дүрэм, журамд оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн санал бэлтгэнэ.

ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР /СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД/ 2 хүн

  • Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх ур чадвартай;
  • Хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх бодлого боловсруулах ажилд оролцож байсан байх (Ахлах зөвлөх, туслах зөвлөх)

ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛТ 

  • Зөвлөх нь ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлага, ажилтнуудтай байнга холбоотой ажиллана.
  • ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь зөвлөхийн ажлын гүйцэтгэлийн явцад үйл ажиллагаанд нь саад болохгүйгээр ямар ч үед  хяналт тавих эрхтэй.
  • Ажлын эцсийн тайланг гэрээт ажил дууссанаас хойш 7 хоногийн дотор хүлээлгэн өгнө. 

САНХҮҮЖҮҮЛЭГЧ:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ

ӨРТӨГ

Нийт зардал 18.000.000 сая төгрөг байна. 


Сонирхсон хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн, 2023 оны 11 дүгээр сарын сарын 20-ны 17.00 цагаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоотод битүүмжлэн авчирч өгнө үү. Үүнд: 

  • Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
  • Өөрийн товч танилцуулга


Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261416 утсаар болон munguntsetseg@mlsp.gov.mn хаягаар авах боломжтой. 


Дээш