ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хэльмут Кульцийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хэльмут Кульцийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн нарийн ур чадвар эзэмшүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар улс хоорондын ойлголцол, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан мэдэгдэлд амжилттай гарын үсэг зурсан. Энэ хүрээнд залуучуудыг харилцан солилцож, сайн дурын ажил, үйлчилгээнд оролцуулах замаар хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, улмаар хамтдаа сурч боловсрох боломж олгох, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар эзэмшүүлэхийг зорьж буй юм.
2024 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг талууд онцолж, ойн хүрээнд хамтын ажиллагааг олон нийтэд таниулах, шинэ улмаар шинэ шатанд гаргахад харилцан хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дээш