“Төрийн үйлчилгээний ажилтны анхдугаар зөвлөгөөн"-нд Дэд сайд С.Зулпхар оролцож мэдээлэл өглөө
Ховд аймагт өнөөдөр Засаг дарга буюу баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын дэмжлэгтэй зохион байгуулсан “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцлоо.
Дэд сайд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл өгсөн. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын болон төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар төрөөс авч буй бодлого арга хэмжээ болон хөдөлмөр эрхлэлтийн цахим систем, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл зэрэг өргөн хүрээнд танилцуулга хийж оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Зөвлөгөөнд аймаг, сумын төрийн, үйлчилгээний байгууллагын үйлчлэгч, жижүүр, жолооч, манаач, сантехникч, цахилгаанчин, галч, угаагч, асрагч зэрэг 1000 орчим ажилтан оролцлоо.
Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, ая тухтай орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, ямар ч цаг үед бэлэн арын албанд, ачааны хүндийг үүрч ажилладаг хүмүүс бол төрийн үйлчилгээний ажилтнууд юм. Зөвлөгөөнд оролцогчдоос гарсан саналыг шийдвэр гаргах түвшинд уламжилж ажиллахаа зохион байгуулагчид илэрхийллээ.
Дээш