"Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасан.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төсөл, танилцуулгыг боловсруулав.

Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулга
2 "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох журам"-ын төсөл
Дээш