Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Учрал нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа.
Тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан санал сэтгэгдлийг сонссон. Мөн албан хаагчийн тавьсан хүсэлтийнх нь дагуу ганцаарчлан уулзаж, үйлчлүүлэгчдээс төвийн эмчилгээ, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлийг тодрууллаа.
250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус эмнэлэгт 120-130 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой. Үйлчлүүлж буй хүүхдүүдийн дунд аутизм, тэр дундаа сэтгэцийн эмгэг хавсарсан байх нь улам бүр нэмэгдэж байгааг төвийн эмч, мэргэжилтнүүд онцолсон.
Эмчилгээ, үйлчилгээний хувьд үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Харин албан хаагчдын зүгээс хүнд хүүхдүүдтэй ажилладаг учраас богиносгосон цагаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх болон мэргэшүүлэх олон төрлийн сургалтад хамрагдах боломжоор хангахыг хүссэн.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Ядарч зовсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн төлөө хийж байгаа буян түгээсэн ажил мэргэжилдээ тууштай, хариуцлагатай, сахилга баттай, сэтгэлээ зориулан ажиллахыг захилаа. Түүнчлэн Төвийн албан хаагчдын тавьсан хүсэлтийн дагуу мэргэшүүлэх болон туршлага судлах сургалт арга хэмжээнд хамруулна гэлээ.
Дээш