Хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дэлхийн банкны Тогтвортой хүрээмжтэй нийгмийн хөгжлийн глобал практисийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан аз жаргалтай амьдралын ээлтэй орчин, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүний хөгжлийг дэмжих хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар анхны байдлаар санал солилцлоо.
Тус уулзалтад ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа болон холбогдох албан хаагчид, Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн бөгөөд багийн ахлагч София Георгиева, Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир нарын төлөөлөл оролцлоо.
Дээш