Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяаши Хироюкид талархал илэрхийллээ
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяаши Хироюкийг хүлээн авч уулзлаа.
Ноён Элчин сайд 2019 оны 11 сард Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдож, 4 жил ажиллаад нутаг буцах гэж байгаа юм. Тэрээр цар тахлын хүнд үед Элчин сайдаар ажилласан ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, ялангуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Тухайлбал, “Монгол Улсад ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”, “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын зүгээс хүчин чармайлт гаргасан болохыг Сайд онцлон талархал илэрхийллээ.
Ноён Элчин Сайд Кобаяаши Хироюкигийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.