ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН, ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан IDA-66970 тоот зээлийн гэрээний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Хөдөлмөрийн зах зээл хариуцсан мэргэжилтэн, Төслийн жолооч орон тоонд тус тус ажилтан сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn болон www.mesp.mn цахим хуудаснаас харна уу.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах материалыг англи, монгол хэл дээр бүрдүүлж, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд эсхүл procurement@mesp.mn цахим шуудангаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
• Анкет /CV/
• Дипломын хуулбар;
• Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/;
• Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.
Холбогдох утас: 75057570