"Амьд донор болон цусны хүндэт донорыг сувилуулах журам"-ын төсөлд санал авч байна

Донорын тухай хуулийн 22.1-д “Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, амьд донор болон цусаа 35-аас дээш удаа өгсөн донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

Үүний дагуу “Амьд донор болон цусны хүндэт донорыг рашаан сувилалд сувилуулах журам”-ын төслийг боловсруулав. Уг журмын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье. Холбоо барих албан тушаалтан: Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Майчимэг. Утас:263383, 96711091. maichimeg@mlsp.gov.mn

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 "Амьд донор болон цусны хүндэт донорыг сувилуулах журам"-ын төсөл
Дээш