Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн харьяа “Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн дүрэм”-ийн төсөлд санал авч байна
Монгол улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох , эмчлэх, сэргээн засах, сувилах, тархалт шалтгаан эрсдэлт хүчин зүйлийг судлах, урьдчилсан ба хугацаат үзлэг хийх, хянах, хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх, мэргэжлээс шалтгаалах өвчний лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн бусад байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн дүрмийн төслийг боловсрууллаа.
Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартыг мөрдлөг болгон боловсруулж одоо 54 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж жилд давхардсан тоогоор 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 8000 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэгийн барилга шинээр ашиглалтад орсноор хүний нөөцөө нэмэгдүүлж 129 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Дээрх дүрмийн төсөлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны дотор саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтэст tsevelmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Дүрмийн төслийг хавсаргав.