Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.3.3-т заасан Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно” гэж заасныг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай” тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.3.3-т заасан Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан.

Бүгд Найрамдах Солонгос Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 9620 вон (25 204 төгрөг), буюу сард 2 160 000 вон (5 659 200 төгрөг) байхаар, Монгол Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Аж ахуй нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны байдлаар 1 503 800 төгрөг байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн гэрээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээг 50 000 (тавин мянга) вонноос багагүй байхаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсрууллаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тогтоол
2 Танилцуулга
Дээш