Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тэдгээрийн хоорондын уялдааг хангах, давхардал, зөрчлийг судлах ажлын хэсэг ажиллав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын захиргааны хэм хэмжээний актуудын хуульд нийцсэн байдал, тэдгээрийн хоорондын уялдааг хангах, давхардал, зөрчлийг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/199 дүгээр тушаалаар байгуулсан. 

Ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 16 хууль, бусад салбарын 13 хуульд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дангаараа болон бусад сайдтай хамтран батлах хуулиар тусгайлан эрх олгосон нийт 100 заалтыг түүвэрлэн хэрэгжилтийг гаргаж, мөн улсын нэгдсэн санд бүртгэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ажлын хэсгийн тайлан, цаашид хэрэгжүүлэх авах арга хэмжээний саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Дээш