Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.
Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох
хэмжээг тогтоох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын
төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын
чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн
тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.
Нийгмийн даатгалын
сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр,
тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Сэргээн засах болон сувиллын
тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчний даатгалын сангаас олгох хэмжээг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг
үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан.
Хуулийн энэхүү заалтыг
хэрэгжүүлэх зорилгоор “Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох
хэмжээг тогтоох тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл, танилцуулгыг
боловсруулав.
Та бүхэн Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн
даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн
эхээр нь татаж авна уу.