Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид 300 хайлаас мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид өнөөдөр 300 ширхэг хайлаас модыг Баянгол цэцэрлэгт хүрээлэнд тарилаа.
Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласнаар Үндэсний мод тарих өдрийг тэмдэглэдэг дэлхийн 33 дахь улс болсон.
Өнгөрсөн хавар салбарын албан хаагчид энэ цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Тарьсан модоо ургуулан арчлах, шинээр мод тарих намрын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү болон бусад удирдлага албан хаагчид, харьяа байгууллага, агентлагуудын удирдлага албан хаагчид болох 300 орчим хүн оролцлоо.
Мөн нийтийг хамарсан ажлын хүрээнд Баянгол дүүргийн 32 ажил хайгч иргэнийг хамруулснаараа онцлог боллоо.