Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулагдлаа

ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх" төслийн хүрээнд Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулах анхдугаар уулзалт, дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, JICA DPUB2 төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж үг хэллээ.

Уулзалт, сургалтад Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, Ажлын байрны дадлагажуулагчийн загвар төсөлд хамрагдаж буй  ажлын байрны дадлагажуулагчид болон аж ахуйн нэгж,  байгууллагын төлөөлөл,  нөлөөллийн ажилтнууд,  үндэсний сургагч багш нар оролцлоо. 

Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулагдсанаар сургалтад хамрагдсан хүмүүс,  байгууллагууд харилцан туршлага судлах, суралцах, кэйс хэлэлцүүлэг өрнүүлэх, дотооддоо дадлагажуулагчийг бие даан бэлтгэх, дадлагажуулагчийн тухай нийгэмд сурталчилж таниулах, төрийн зүгээс тэдний ур чадварыг сайжруулах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Дээш