Эрүүл мэндийн яамны албан хаагчдад "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" танилцуулга хийлээ
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан.
Хуулийг сурталчлах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал 2023 оны 10 сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны нийт 90 гаруй албан хаагчдад “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн товч танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Тус танилцуулгад зөвлөх Доктор С.Ариунаа, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлого зохицуулах газрын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болор нар оролцсон болно.