Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны
өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн
даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай
хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын
сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас
олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж,
төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
Нийгмийн
даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах
хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох,
түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах
зорилгоор “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын
төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.
Та бүхэн “Журам батлах тухай” Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон журмын төслийг
бүрэн эхээр нь татаж авна уу.