Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тохиодог Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд, Дэд сайд, удирдлагууд ахмадууд аа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгч, нийгмийн даатгалын багц хууль, ахмадын тэтгэвэр, зарим төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэнтэй холбоотой ахмадуудын сэтгэгдлийг сонсож санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг боловсруулахад салбарын ахмадууд манлайлан оролцох, тэтгэврийн нэмэгдэл, итгэлцүүрийн талаар олон нийтэд ойлголт өгөхөд дэмжихийг хүссэн.
Монгол Улс боловсон хүчний дутагдалтай байгаа энэ үед ахмадуудын оролцоо нэн чухал болохыг онцлоод ирэх онд Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож байгаа болон тэтгэвэрт гарсан хойноо хөдөлмөр эрхлэх бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зохицуулалт хийсэн талаар мэдээлэл өгч эрүүл энх сайн сайхныг хүслээ.
Ахмадуудын зүгээс олон жил хүлээлт үүсгээд байсан Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулсан зэрэг яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд талархаж буйгаа илэрхийлэв.