"Төв азийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт Төв азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлийн бүсийн бага хурал эхэллээ

Тус бага хурлын нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Олон улсын хөдөлмөрийн байгууллага Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ажилчдын үйл ажиллагааны товчоо (ACTRAV)-ны захирал Мария Хелена Андре, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Төв Азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Казакстаны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Даулеталин Сатыбалды, Таджикстаны бие даасан Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Маликшо Неъматзода, Киргизстаны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ХААҮЭХ-ны дарга Осможанилиев Жээнбек, Узбекистаны Үйлдвэрчний эвлэлийн холбооны Фергана мужийн зөвлөлийн дарга Нуралиев Еркин нар оролцож үг хэлэв.

Бага хурал 4-5-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдөр Нийгмийн шударга ёсны эвслийн асуудлаарх Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 111 дүгээр чуулганы үр дүн болон ажилтны эрхийг хамгаалах, дэмжих талаар ОУХБ-ын Ажилтны үйл ажиллагааны товчоо /ACTRAV/-ны бодлого, R205 Техноген болон байгалийн гамшгийн асуудлаар онцгой анхаарах бүс нутгуудад R205 зөвлөмжийг дэмжиж хэрэгжүүлэх, Албан бус салбарт ажиллагсдын эрхийг хамгаалахад үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх үүрэг, туршлага, Хөдөө аж ахуй болон албан бус салбарт ажиллагчдын нөхцөл байдлын талаарх танилцуулга, Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэх, зуучлах журам болон хөдөлмөрийн арбитраар шийдвэрлэх үр дүнтэй тогтолцоог бий болгох, “Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр” зэрэг илтгэл, мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Дээш