Ажил олгогчид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын болон журмын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07
дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн
тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас
олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж,
төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.
Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль
/шинэчилсэн найруулга/-ийн 13
дугаар зүйлийн 13.3-т “Ажил
олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон журмыг Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөл батална”
гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн
найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Ажил
олгогчид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журмыг Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам
батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн тогтоолын болон журмын төсөл, танилцуулгыг боловсруулав.
Та бүхэн Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн тогтоолын болон журмын төсөлтэй танилцан саналаа тус
яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоол, журмын төсөл, танилцуулгыг
бүрэн эхээр нь татаж авна уу.