Улсын Ахлах Байцаагчийн эрх авсан удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Европын Холбооны Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-тэй хамтран салбарын улсын ахлах байцаагчийн эрх авсан нэгжийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалт-семинарыг 2023 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтын нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгжүүдийн улсын ахлах байцаагчийн эрх олгогдсон удирдах албан тушаалтнуудад  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын хяналтын чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар мэргэшил арга зүйгээр хангах, хяналт шалгалтын талаарх  мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх 162 улсын байцаагч тус яаманд шилжин ирж, харьяа агентлаг, нийслэл, аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллагад чиглэл тус бүрээр томилогдон ажиллаж байна.  

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн хяналт шалгалтын чиг үүргийг зөвхөн салбарын сайдаас эрх олгогдсон салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлдэг бөгөөд хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, орон нутаг дахь хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэх нэгжийн 56 даргад улсын ахлах байцаагчийн эрхийг салбарын сайдын тушаалаар олгоод байна.


Дээш