Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг олгох, баталгаажуулах, түдгэлзүүлэх, цуцлах шалгалтын журам” -ын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 38 дугаар зүйлийн 38.8-д “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг олгох, баталгаажуулах, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдсон харилцааг зохицуулсан журам, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.
Тушаалын төсөлд өгөх саналаа Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.