Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан удирдлага, ажилтнуудад зориулсан уулзалт, хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, нэмэлт өөрлчлөлт, салбарын хүний нөөцийг тогтвортой бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар аймаг, орон нутагт салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч байгаа ололттой болон цаашид анхаарах асуудлуудаар санал солилцож, заавар зөвлөмж өглөө. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, аймаг, нийслэл, дүүргийн удирдлага, холбогдох ажилтнууд оролцлоо.

Дээш