Илейн Конкиевичийг "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
Суурин төлөөлөгч Илейн Конкиевичийн Монгол Улсад ажиллах хугацаа
дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа
хүлээн авч уулзлаа.
Хатагтай Илейн Конкиевич жендерт
суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил, оролцоог сайжруулах,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай
хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
зүгээс талархал илэрхийллээ.
Цаашид Монгол Улсын Засгийн
газрын тэргүүлэх чиглэлтэй уялдан, “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны
хүрээ” баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаа улам илүү өргөжнө гэдэгт итгэж
байгаагаа Илейн Конкиевич илэрхийлсэн
юм.
Түүний жендерийн тэгш байдлыг
хангах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил оролцоог
сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ийг гардуулан цаашдын
ажилд нь амжилт хүслээ.